Монголын кино урлагийн нүүр царай болсон жүжигчин Б.Амарсайханы эхнэр С.Уран өөрийн цахим хуудастаа “Шинэ хүн маань охин гэсээээн 😌🙏🏻 Бид 2 ч өтөл насандаа дөрвөн сайхан охидуудаараа халамжлуулаад жаргах нээ ❤️Хамгийн хөөрхөн нь 3 охины дараа энэ охин ямархуу царай авч гарч ирэхийн болдоо л гээд бүр нэг бодогдоод байгаан, хэхэ 🥰🥰🥰🤰🏻🤰🏻🤰🏻🤰🏻’ хэмээн бичжээ. Хосууд гурван охин нэг хүүтэй бөгөөд түүний эхнэр “Алдарт эхийн II’ одонтой. Тэд энэ онд дахин нэг охин өлгийдөн авахаар бэлтгэлээ базааж байна. Өнөр өтгөн гэр бүлийг үүсгэж залуусд үлгэр дуурайл болж яваа хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.