Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 0-12 насны хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан байна.
Дээрх шийдвэрийг төрийн байгууллагуудаас гадна хувийн байгууллагууд ч мөн дагаж мөрдөх ёстой гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.