“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс covid-19-н сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.04.14/ илэрсэн. Улмаар эмч мэргэжилтнүүд түргэвчилсэн оношлуураар оношлоход коронавирусийн халдвар авсан буюу эерэг гарлаа гэх мэдээллийг өчигдөр ЭМЯ-аас өгсөн. Дахин PCR-ийн шинжилгээний хариугаар дээрх тохиолдлыг баталгаажуулна гэдгээ ч мөн мэдэгдсэн.
Тэгвэл өнгөрсөн шөнө PCR-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өөрөөр хэлбэл, Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн Covid-19 халдваргүй болох нь ийнхүү тогтоодлоо.
Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 30 тохиолдол байгаа бөгөөд үүнээс тав нь эдгэж, 25 нь эмчлүүлж байна. Эдгэсэн таван иргэний хоёр нь гэрийн хяналтад шилжээд байгаа юм.