Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн билээ. Мөн түүний хүү Э.Эрдэнийг Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшинэ гэх мэдээлэлд ч үгүйсгэсэн хариулт өгчээ. Хүү Э.Эрдэнийн хувьд БЗД-ийн ИТХ-ийн төлөөлөгч юм. УИХ-д нэр дэвшихгүй ч орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй бололтой.
Тэрбээр “УИХ-ын сонгуульд та нэр дэвших гэж байгаа юм уу, дэвшихийг урьж байна. Таныг дэвшүүлэх талаар яримаар байна гэж хандах. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Хүү нь Их хурлын сонгуульд явах гэж байна гэсэн яриа гарах. Хүүгээсээ бас асуулаа. Их хуралд үгүй гэнэ. Манайхаар нэг иймэрхүү” гэжээ.