Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.013/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов
Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Герман, Турк, Франц улс эхний аравт жагсаж байна. ОХУ-д дахин 11 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдварын тоо 232 мянгад хүрч АНУ-ын араас жагсчээ. Сингапур улсад сүүлийн 24 цагт 884 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт халдварын тоо 24 мянга 600 гаруй болов. Япон улсад 81 нас баралт 21 бүртгэгджээ.
Нийт БНХАУ-д 82 мянга, Сингапурт 24600 гаруй, Япон улсад 16 мянга гаруй, БНСУ-д 10962 тохиолдол бүртгэгдсэн байна.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацанад 26 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдварын тохиолдол 10 мянга гаруй болжээ. Тус улсын Сөүл хотод байрлах “Итэвон” шөнийн клубээр үйлчлүүлсэн коронавирустэй иргэнээс улбаалсан 102 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний 72 нь шөнийн клубээр үйлчилүүлсэн бол 29 нь хоёрдогч байдлаар халдвар авсан байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗООНОЗ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илэрсэнгүй.