Сонор сэрэмжээ алдлаа хэмээн цэргийн үүрэг гүйцэтгэгчийн биед халдаж гэмтэл учруулсан түрүүчид эрүүгийн хэрэг нээсэн байна. Уг хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-29-ныг шилжих шөнө Ховд аймгийн зэвсэгт хүчний цэргийн ангид гарчээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г, түрүүч Б нь харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа гэсэн үүднээс эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан байна гэх гомдолыг иргэн Х Ховд аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн байна. Иргэний өргөдөл гомдол ирсэн даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ сарын 09-ний өдөр аймгийн прокурорын газарт хүргүүлжээ.