Энэ сарын 15-нд буюу өчигдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа. Тодруулбал, 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлсэн байна. Эдгээр 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авч, 182 иргэнийг ажиглалтад, зургаан иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд үүнээс 20 нь эдгэрээд байгаа билээ.