УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ жилээс ХОМ-ээ СЕХ-нд биш АТГ-т цахимаар бүртгүүлэхээр хуульчилсан. Тодруулбал энэ сарын 17-19-ны өдрүүдэд АТГ-ын цахим сайтад хандаж ХОМ-ээ мэдүүлэх хугацаатай. Энэ хугацаа өнөөдрийн 24:00 цагт дуусгавар болно.
АТГ-аас мэдээлж буйгаар өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэсэн. Гэвч 342 нь баталгаажуулаад байгааг дуулгалаа.
Тиймээс нэр дэвшигчдийг өнөөдөртөө багтааж ХОМ-ээ мэдүүлэхийг анхааруулж байна.