2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор шалгагдаж буй хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл тэдгээр нэрс дотор Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут байгаа юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрээс 579 саяар зургаан машин худалдан авсан хэргээр шалгаж буй гэх мэдээллийг АТГ-аас тодруулахад “Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг шалгаж байгаа зүйл байхгүй. Уг хэрэгт тус аймгийн худалдан авах ажиллагааны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа’ гэв.