Засгийн газрын хуралдаанаар Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүдийг нийслэл болон дараах 4 аймагт байгуулж, байнгын ажиллагаатай байлгахыг салбарын сайдад үүрэг болгов.
Орон нутагт Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны ам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Таацын голын гүүр, Төв аймгийн Лүн сумын Айрагийн энгэрт тус тус байгуулахаар тогтжээ.
Нийслэл Улаанбаатарт СХД-ийн 32 дугаар хорооны Эмээлт, мөн дүүргийн 21 дүгээр хорооны Баруунтуруун, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргйин хоёрдугаар хороонд Хадатын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, ХУД-ийн 14-р хороонд Хөндлөн уул орчимд тус тус мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулахаар шийдвэрлэв.
Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн орон тоог баталж, цалин үйл ажилалаганы зардлыг 2020 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, цаашид жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.