Хустайн нурууны буга, согоог нутаг сэлгүүлж Богд хаан уулын дархан цаазат газарт тавьсан байна. Өмнө нь 10 халиун буга нутагшуулж байсан бол энэ удаа 2 согоо, 10 гаруй халиун буга нэмж авчирчээ. Энэ нь нутаг сэлгэхээс гадна цус сэлбэх зорилготой аж.
Цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулахаар төлөвлөж буй ч энэ ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжилтнүүд Богд ууланд сэлгэн нутагшсан буга, согоонуудыг ажиглан, судалгаа хийж байгаа юм байна.
Сонирхуулхад, Хустайн байгалийн цогцолборт газарт 1300 орчим буга байдаг юм байна.