Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа 27 байгууллагын 110 гаруй эмч, эм зүйч нарыг хамруулан мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал хийлээ.
Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар, анхан шат болон эмийн сангийн чанар хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхжаргал нар мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн холбогдолтой тушаал, хууль, тогтоол, журмыг танилцуулсан байна.
Мөн энэ хүрээнд хууль тогтоомж, журмын хэрэгжилт болон тусгай хяналтын хуудсаар хэрхэн үнэлэх зэрэг олон талын мэдээлэл, зөвлөмжийг багтаасан сургалт зохион байгууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР