Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өөрийн удирдаж буй дүүрэгтээ МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-т хүргүүлэх шинэ хуультай болсон. УИХ-ын 2020 оны сонгуульд аймаг, дүүргийн Засаг дарга нараас 9 хүн нэр дэвшиж буйгийн нэг нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан юм. Түүний ХОМ-ийг хүргэж байна.
Жилийн орлого нь 72.3 сая. Гэр бүлийн гишүүд нь орлого олдоггүй. Амины, нийтийн орон сууцгүй, зуслангийн байшингүй. Нэг үйлчилгээний зориулалттай барилга, байшинтай. Үнэлгээ нь 120 сая төгрөг, 16 саяын үнэлгээтэй Toyota, SAI машинтай. 4.7 сая төгрөгийн хадгаламжтай. Ямар ч үнэт эдлэлгүй. Аль нэг компани хувьцаа, хувь эзэмшдэггүй хэмээн ХОМ бөглөж өгчээ.