АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэболд ГХ-ны сайд Д.Цогтбаатарыг халз мэтгэлцээнд дуудлаа

УИХ-ын 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэболд тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Д.Цогтбаатарыг халз мэтгэлцээнд дууджээ. 

С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. Эдүүгээ Сүхбаатар дүүргээс ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдсон бөгөөд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчээр ажилладаг.
С.Эрдэнэболд МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоо, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг газруудад ажилласан туршилгатай. 2016 оны 7 сард “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж анхных нь Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан. Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын даргыг анхан шатнаас сонгох сунгаанд 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт даргалагчаар болон АН-ын VII их хурлын тэргүүлэгч, Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг даргалагчаар ажилласан байна.

“С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм.

Харин Д.Цогтбаатарын  ажлын туршлагаас сонирхуулахад,  Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Олон нийт түүнийг Сү.Батболдын фракцийн хүн гэдэг. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.