О.АЛТАНГЭРЭЛ: ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД ХҮРГЭЖ, ӨНӨӨДРӨӨС ӨӨРЧИЛЬЕ

УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигчид  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан иргэдтэй санал бодлоо хуваалцлаа. Нээлтийн үеэр тус сумын Ардчилсан намын дарга И.Найдан “Мэдлэг боловсролтой, нэр, цэвэр, зүтгэлтэй залуусыг нэр дэвшүүлж байгаад баяртай байна. Тэр дундаа монголын шилдэг хуульчдын нэг О.Алтангэрэл  төрсөн нутгаасаа дэвшиж байгаад талархаж байна” гэлээ. Харин нэр дэвшигч О.Алтангэрэл Зүүнбаян-Улаан сумын иргэдэд хандан “Орон нутагт тулгамдсан нийтлэг асуудлууд байна. Тухайлбал, бэлчээрийн даац хэтэрсэн, байгаль  орчны доройтол хамгийн тулгамдсан асуудал болсон. Үүний зэрэгцээ малчид маань банкны зээлийн хүүгийн дарамтанд үнэхээр сөхөрч байна. Харамсалтай нь эдгээр асуудлыг шийднэ гэж олон жил өнгөрчээ. Жирийн иргэдийн, малчдын маань хүлээлт талаар өнгөрч байгаад харамсч байна. Цаашид орон нутаг, малчдын ахуй амьдрал энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Одоо ярьдаг биш хийдэг болцгооё. Өсөлтийг өрх бүрд хүргэж, яг өнөөдрөөс өөрчилье” хэмээн уриаллаа.