Сонгуульд ялсан нам мөрийн хөтөлбөрөө ирэх дөрвөн жилд хэрэгжүүлдэг. Энэ удаа бид АН ахмадууд руу чиглэсэн юу хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасныг хүргэж байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ санаачлан хэрэгжүүлж эхлээд байсан боловч МАН-ын зүгээс тус хуулийн хэрэгжилтийг зогсоосон юм.
АН: АХМАДУУД
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдөнө.
- Ахмадын өдөр өнжүүлэх төвүүдийг бий болгож хөгжүүлнэ.
- Ахмадын өдөр өнжүүлэх төвүүдийг бий болгож хөгжүүлнэ.
- Tэтгэвэр тогтоолгосон ахмад эмч нарыг эрүүл мэндийн байгууллагад зөвлөхөөр ажиллуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
- Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор тодорхойлсон олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр авагчдын орлогыг эрс нэмэгдүүлнэ.