УИХ-ын 29-р тойрог, Хан-Уул дүүрэг гурван мандаттай. Тус тойрогт МАН-аас гурван хүн нэр дэвшиж буй түүний нэг нь “Шарк”-ийн хэмээн нэрлэгддэг Амартүвшин. Түүнийг Голландын иргэншилтэй гэх мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байна. Тэгвэл өчигдөр Хан-Уул дүүргийн МАН-ын ухуулах байруудын үүдэнд тус намын тугаас гадна Голландын туг хатгасан байдалтай харагдав.
Үүнийг харсан иргэд гадаадын иргэншилтэй гэх хүнийг нэр дэвшүүлсэндээ МАН цайрчихсан уу, эсвэл иргэд дургүйцлээ илэрхийлэв үү хэмээн шивэр авир хийж байна.
Түүнийг гадаадын иргэншилтэй гэх мэдээллийг Хас банкийг хамтдаа удирдаж байсан “Хас”-ын Ч.Ганхуяг анх лайв хийж олонд дэлгэж байв.