Өнгөрсөн 2018 оноос эхэлж УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж хэргийг Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн.
Тус газраас Б.Ундармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг шүүх энэ сарын 8-ны өдөр хүлээн авчээ. Шүүх хурхл хэзээ болох нь тодорхойгүй байна.