Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газраас улсын хилийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр шийдвэрлээд байгаатай холбогдуулан БНСУ-ын Сөүлээс бусад чиглэлээс Монгол Улс, Улаанбаатар хот руу үйлдэх тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэд тийзийн захиалгаа МИАТ компанид шууд хандан хийхээр болов.

Мөн 4 дүгээр сард хийгдэх гадаадын авиакомпаниудын 3 нислэгт хамрагдах хүсэлтэй зорчигчид эдгээр компанид хандан тийзээ захиална.

Иймд цаашид Франц, Испани Улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд МИАТ компанийн билетийн касстай шууд холбогдож хүсэлтээ гарган тийзээ захиална уу.

Билет захиалга:

МИАТ Берлин дэх төлөөлөгчийн газар: утас 49-17627856296, Имэйл: berlin@miat.com,

МИАТ Улаанбаатар дахь билетийн касс: утас: +976-11-322118, Имэйл: ttt2@miat.com

Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам