УИХ-ын гишүүн асан Г.Солтанд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлжээ

Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮДС-аас зээл авч түүнийгээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдож ял авсан УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өчигдөр сулласан байна.  Түүнд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэнээр ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас суллагджээ.

Тэрээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай байгаа учир Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уучлал үзүүлэхийг хүссэн байсан аж.

МУ-ын Ерөнхийлөгч Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд мөн уучлал үзүүлжээ.

Сануулахад: 2016-2020 онд УИХ-д сонгогдсон гишүүдийн ихэнх нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулж мөнгө авсан нь ил болж байсан. Тухайн үед зээл авсан нь ил болсон гишүүдээс ял авсан гишүүн хамгийн өндөр настай Г.Солтан байсан. Харин бусад гишүүдийн ихэнх дахин УИХ-д нэр дэвшин сонгогдсон байдаг.