Covid-19: 486 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барав

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.02/ ээлжит мэдээллээ хийж байна.


Сүүлийн 24 цагт 11876 сорьцод шинжилгээ хийхэд 486 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ халдварын 484 нь дотоодоос бүртгэгдсэн бол 391 нь Улаанбаатар хотын иргэдээс, үлдсэн 93 тохиолдол орон нутгаас илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 8788 болсон аж. Мөн Covid-19 халдвар авсан байсан хоёр хүн нас баржээ.

Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд

  • Сэлэнгэ аймагт-16
  • Дархан-Уул аймаг 15,
  • Орхон аймаг-17,
  • Төв аймаг-26,
  • Хөвсгөл аймаг-2,
  • Булган аймагт-1
  • Ховд аймагт -19