ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 15. Ангараг гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. 

 

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. 

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.