Эрлийг зогсоолоо

Сураггүй болоод 17 хонож буй 26 настай Б.А-г эрэн хайх ажиллагаа дээд тал нь 600 хүний бүрэлдэхүүнтэй үргэлжилжээ.
Гэвч сураг сэжүүр гарсангүй. Тийм учраас бүсгүйн аав эрлийг зогсоох хүсэлт гаргажээ.
Сануулахад, Увс аймгийн Тариалан суманд малчин айлын бэр болсон 26 настай А аравдугаар сарын 3-ны өглөө малдаа яваад сураггүй болсон билээ.