Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр (2021.04.29)-ийн 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болсныг ОНӨААТҮГ-аас мэдээлсэн билээ.
Дээрх хугацаанд тус гүүрийн хэв гажилтын заадсыг засна гэж гүйцэтгэгчээр ажиллах Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар мэдэгдэв.
Одоогоос 63 жилийн өмнө Энхтайвны гүүрийг хятад ажилчид барьж ашиглалтад оруулсан. Тус гүүрийг шинэчлэн барих төслийг өмнөд хөрштэй хамтран хэрэгжүүлэх тухай асуудал өнгөрсөн гуравдугаар сард яригдаж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга онцолсон билээ