Өнөөдөр МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр. Тэрбээр саналаа өгсөн нийт сонгогчийн 805.430 буюу 67.8 хувийн санал авч ялалт байгуулсан билээ.
Түүнийг хэвлэлүүдээр төрсөн өдрөөрөө тангараг өргөж Х.Баттулга Ерөнхийлөгчөөс Төрийн тэргүүний тамгыг гардан авахаар зэхэж буй гэх мэдээлэл гарч байсан боловч УИХ-аар түүний тангараг өргөх өдрийг 25-нд гэж баталсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тэрбээр зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах юм. Түүний тангараг өргөх ёслол хэзээ болох нь олны анхаарлыг татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд “…Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” гэсэн байдаг. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч зургадугаар сарын 14-нд тангараг өргөх талаар зарим хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Зургадугаар сарын 14 бол У.Хүрэлсүхийн төрсөн өдөр юм. Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн. Ийнхүү У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө Х.Баттулгаас Төрийн тэргүүний тамгыг гардах бололтой.