Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангараг өргөх ёслол болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тамга хүлээлгэн өгч байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар удирдан явуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ард түмнийг төлөөлж Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа үг хэллээ.
Дараагаар нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өсч төрсөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноос өндөр итгэл хүлээлгэсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Намайг төрүүлж өгсөн бурхны орноос харж байгаа аав ээж, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. Ард түмний захиа даалгавар, үүрэг хариуцлага хүлээн хүлээн авч байна.
Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хууль бус хүн засагладаг төртэй болохын төлөө хичээн зүтгэнэ. Байгалийн баялаг дуусаж, ард түмний өв ундардаг. Монголын ард түмний хамгийн том баялаг бол Монгол хүн та өөрөө юм. Иймд дэлхий нийтэд өв соёлоо сурталчилж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
Уур амьсгалын цөлжилт, байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг эко системийн бодлого санаачлага гарган ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эвийг эрхэмлэсэн төрийн тэргүүн байх болно гэв. Мөн түүний хэлсэн бас нэг онцлох үгс нь “халамжаас хөдөлмөрт, баялгаас боловсролд” гэсэн үгс байв.
Түүний хувьд анхны зургаан жилээр соногодсон Ерөнхийлөгч юм. Одоо МУ-ын зөвсэгт хүчний хүндэтгэлийн арга хэмжээ төв талбай дээр болж байна.