Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өнөөдрөөс эхлэн зарим хязгаарлалтыг цуцалж, энгийн горимд шилжүүллээ. Тодруулбал өнөөдрөөс гуанз, ресторан, цайны газар, бараан зах, барилгын дэлгүүр, үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээ зэрэг газрууд халдваргүйжүүлэлтийн дэглэмээ барьж энгийн горимоор ажиллана.
Харин коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг 07 дугаар сарын 9-ныг хүртэл сунгалаа. Хүндэтгэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, газар тариалантай холбоотой зорчих шаардлагатай иргэдийг аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.
Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон хугацааг ирэх сарын 9-ны өдрийг хүртэл сунгасан байна.