Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Невада мужид болсон гоо бүсгүйн тэмцээний ялагчаар трансжендер эмэгтэй шалгарчээ. 27 настай Каталуна Энрикез тэмцээнд түрүүлсний дараа АНУ-ын баруун мужийг төлөөлөн 11-р сард болох үндэсний тэмцээнд оролцох эрхтэй болжээ. “Миний нийгэмлэг, та үргэлж миний зүрх сэтгэлд байдаг. Миний ялалт бол бидний ялалт. Бид дөнгөж түүхийг бүтээв’ гэж Энрикез инстаграмдаа бичжээ. Филиппин гаралтай Энрикез 2016 оноос эхлэн трансжендерүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд энэ удаа АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнд оролцох боломжтой болжээ