ЭМЯ-наас “Ковид-19′ халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна. /2021.07.01/
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2485 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 117963 болов. Мөн халдварын улмаас 41-80 насны 15 хүн нас барав.
Орон нутагт сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Төв аймагт Covid-19 халдварын хамгийн их тохиолдол бүртгэгджээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 13 тохиолдол илэрсэн байна. Орон нутгийн хэмжээнд өчигдөр нийт 1048 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг задалбал,
- Дархан-Уул-97
- Орхон-95
- Баян-Өлгий-12
- Ховд-75
- Увс-29
- Хөвсгөл-33
- Завхан-36
- Говь-Алтай-45
- Баянхонгор-83
- Өвөрхангай-19
- Архангай-68
- Сэлэнгэ-123
- Төв аймаг-113
- Өвөрхангай-19
- Дундговь-16
- Говьсүмбэр-13
- Хэнтий-49
- Сүхбаатар-80
- Дорнод-26 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улаанбаатарт өчигдөр Covid-19 халдварын 1437 тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 91308 болов. Мөн сүүлийн 24 цагт 19442 хүнийг дархлаажуулсан байна.
Сүүлчийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2485 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас баржээ.