Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд дараах 33 нэршлийн эмийг нэмжээ. Тэдгээр эмийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой бөгөөд цусны даралт бууруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орсон 33 эм:
- Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби
- Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин
- Ретровирусийн /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5
- Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг
- Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав
- Зүрхний бах эмчлэх эм- Нипертен
- Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо
- Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг
- Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40
- Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок
- Дархлал дарангуйлах эм- Ципол-Н
- Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон багтаж байна.