Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшиллоо. Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүн бусдыг хясан боогдуулж, удаа дараа авлига авсан, тендер хууль бусаар шалгаруулсан хэрэгт холбогдсон билээ.
Шүүгчдэгч Б.Болорчимэг, шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдааныг энэ сарын 26-ны 08.30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.