МАН-ын бага хурал 12 дугаар хурал өчигдөр 11 цагт болж Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурланар өхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталжээ. Дээрх хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан аж.
Харин дээрх хоёр тойргийн нэгт АН-аас УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэр дэвшинэ хэмээн түүнийг сонгуулийн бэлтгэл ажилдаа ч орсон гэх бор шувуу аль хэдийн нисч буй. Харин Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна.
Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх сарын 1 /есдүгээр сар/ юм.