Аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд барьсан “Андлалын өргөө’ цогцолборыг нураах шийдвэр гарсан гэх мэдээлэл сошиалд явж эхэлсэн. Хоёр тэрбум төгрөгөөр боссон уг цогцолбор бүрэн ашиглалтад ороогүй байгаа бөгөөд бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн хөрөнгө мөнгөний асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа юм. Энэ талаар Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал нэг хэвлэлд өгсөн тодруулгадаа “Андлалын өргөө’-г нураах албан ёсны шийдвэр гараагүй. Ер нь цогцолборын барилгын ажил дууссан. Цахилгаан эрчим хүч татах ажил ч дууссан. Одоо гадна тохижилтын ажил л үлдсэн. Гадна тохижилтын ажлын санхүүжилтийг энэ оны төсөвт тусгах санал хүргүүлсэн. Барилга угсралтын ажил дуусаад ашиглалтад орно гэж төлөвлөсөн гэжээ.
Сануулахад уг цогцолборыг одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа санаачилж 2 тэрбумын төсвийг батлуулсан гэдэг. Тус цогцолборыг барьснаар Монголд ирэх жуулчид хэдэн арав дахин нэмэгдэнэ гэх мэдээллийг тухайн үед өгч байсан билээ.
Ямартаа ч зураг төслөөсөө тэнгэр, газар шиг ялгаатай “Андлалын хөшөө’ цогцолборыг нураах шийдвэр гараагүй харин шаардлагатай байгаа санхүүжилтийг энэ оны төсөвч суулгуулахаар хүргүүлээд байгаа аж.