Афганистаны нисэх буудалд өнгөрсөн пүрэв гарагт Исламын улс бүлэглэл халдлага үйлдсэний улмаас 170 хүн амиа алдсан. Тэдний 13 нь Америкийн цэргийн хүчний алба хаагчид байсан юм.
Тэдний шарилыг эх оронд нь авчирсан байна. Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтай Жилл Байдены хамт цэргүүдийн шарилыг хүлээн авах ёслолд оролцон хүндэтгэл үзүүлсэн байна.