АНУ-ын Дорнод эрэгт “Ида’ хар салхи дэгдэж, үүнээс үүдсэн аадар бороо, үерийн улмаас 29 хүн амиа алдсан талаар NBC агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн улмаас Нью-Йорк мужид 12 хүн, Нью-Жерсид 14, Пенсильванимд гурван хүн амиа алдсан байна. Мөн сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо өсч болзошгүй байгаа аж.