Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргасан байна. Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзжээ. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.
Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, баар, биллъярд, спорт заал, баар, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм.