Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ны өдрийн 16:30 минутийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитрон банкинд хутгатай этгээд халдаж, дээрэмдэхийг завджээ.
Хутгатай этгээд тус банкны теллерийн хоолойг боож байгаа нь камерын бичлэгт бичигдсэн бөгөөд хэргийн газраас зугтсан байна. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.