Өчигдөр /2021.09.09/ 21:00 цагийн орчимд Налайх-Хонхорын замд ноцтой зам тээврийн осол гарч, жолооч эрэгтэй газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын улмаас тээврийн хэрэгсэл нь замын хашлагад зоогдож, жолоочийн биеийн зарим хэсэг нь тасарсан байжээ.
Хотоос зайдуу, сэлүүхэн замаар жолоочид хурдаа хэтрүүлэн давхиснаас үүдэн зам тээврийн осол гаргаж, амиа насаараа хохирох болон бусдыг хохироох явдал их байна. Иймээс иргэд, жолооч та бүгдийг хурдаа тааруулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.