Хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн насанд хүрсэн буюу хөдөлмөрийн насны иргэдийг ургац хураалтад дайчилна, хэрэв явахгүй бол хүнсний талонаас хасна гэдгээ ХНХЯ-ны сайд Б.Ариунзаяа мэдэгдсэн. Тэгвэл 21-н аймгаас ургац хураалтын бүс 18 аймагт хүнсний талон авдаг 16000 иргэн өдрийн 30000-50000 мянган төгрөгийн хөлстэй ажиллаж байна гэх мэдээллийг тус яамнаас өглөө.
Хүнсний тэжээлийн дэмлэг үзүүлэх үйлчилгээг 2013 оноос эхлэж олгож эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд 200-аас дээш тооны малтай 1435 өрхийн 8475 иргэнийг уг талоноос хасчээ. Ингэхдээ УБЕГ, Статистикийн еранхий газар болон Татварын ерөнхий газраас авсан мэдээлэл дээр үндэслэн орлогынх нь хэмжээг нь тодорхой болгож хассан байна.