Үзмэрч Т.Туяанаа: Бие сэтгэлийн холбоосоо хийлгэсэн хүмүүсийн амьдрал тогтвортой байдаг

-Монголчуудын хамгийн их зорьж, засал ном хийлгэдэг Гандандэгчилэн хийдийн баруун талд байрлаж үздэг үзмэрч Т.Туяанаатай сүүлийн үeд түүнийг зорьж ирж үзүүлж буй хүмүүсийн зовлон, жаргалын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Таны үйл арвин уу?

-Сайн. Сайн байна уу. Үйл арвин их байнаа.

-Таныг зорьж ирдэг хүмүүсийг хэрхэн яаж үздэг вэ?

-Эрх, зоос, чулуу, толь,  хэтэс,  хуур, лааны дөлөөр өнгөрсөн, одоо, ирээдүйг нь үзэж хардаг.

-Үзүүлэх хүнээсээ шалтгаалж эрх, зоос, чулуу, толио сонгодог юм уу. Ялгаа нь юундаа байдаг юм болоо?

– Эрүүл мэнд, хайрын холбоос, ажил, амьдрал алга болсон адуу мал, алга болсон эд зүйлс хайлгах зэргээс шалтгаалж юугаар үзэхээ шийддэг байгаа.

-Сүүлийн үед таныг зорьж ирж буй хүмүүс ихэвчлэн юу үзүүлж, харуулж байна?

-Намайг зорьж ирж үзүүлж буй хүмүүсийн 100-ны 70 хувь нь дандаа зовсон зүдэрсэн хүмүүс байгаа бол 30 хувь нь ажил үйлс нь бүтэхгүй байгаа хүмүүс ирж байна. Өөр улс оронд ажиллаж амьдардаг хүмүүс ч онлайнаар их холбогддог. Хөдөө орон нутгаас  бол хулгайд эд зүйл, адуу малаа алдсан, өвчин зовлон тохиолдсон гэх хүмүүс маш их холбогдож байна. Мөн лусын хорлол болсон, гэр бүлийн салалтаас болж сэтгэл санааны гутралд орсон, хараал жатганд бариулсан хүмүүс ч ирдэг дээ.

– Гэр бүл салалтын шалтгааныг та юу гэж харж байна вэ?

– Эрт дээр үеэс Монголчууд маань хоёр хүний хурим найрыг хийж гал голомтыг нь бадрааж өрх тусгаарладаг байсан. Сүүлийн үед ирж байгаа хүмүүсийн ихэнх нь боломжгүй байдлаасаа болоод ч юм уу шууд л байр түрээслээд тусдаа гардаг болчихсон. Үнэхээр хурим найр хийх боломжгүй бол ламаар ч юм уу бөөгөөр ч юм уу галаа сайхан бадрааж хоёр талд нь сууж байгаад зан үйл хийлгэж бие, сэтгэлийн холбоосоо сайн түгжээд өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна. Ингэж нэг гэрт орж байгаа хүмүүсийн амьдрал тогтвортой байдаг. Бага зэргийн маргаан үүснэ гэхдээ хоёр тийш болж салах нь их цөөн.

-Сүүлийн үед гэр гэхээсээ илүү байранд амьдарч байна. Энэ тохиолдолд яаж гал тахиж холбоос хийлгэх үү?

– Яг энэ үгийг хүмүүс их хэлдэг. Манайх гал байхгүй плитькатай, аав ээжээсээ тусдаа гараагүй, түрээсийн байранд байдаг гэж ярьдаг. Галыг хаана ч тахиулж болно. Би бол энэ өргөөндөө ил гал дээр болон байгальд гарч түүдгээр гал тахьдаг. Галын холбоос маш хүчтэй.

-Та заслаа энэ өргөөндөө хийдэг үү?

– Энэ өргөөндөө ч хийнэ, байгаль дэлхийдээ гарч онгод тэнгэрээ буулгаж ч засал хийдэг. Хийхгүй  засал үйл гэж байхгүй. Ажил төрөл бүтээх, амьдрал ахуйг нь тэгшлэх, эд баялгаар таслахгүй байх, өвчин зовлонгүй байлгах, үрийн заяа дуудах янз бүрийн хий биетэд даруулсан хүнийг болон гал голомтын энергийн түвшинг засах гэх мэт бүх үйл хийнэ. Надаар засал хийлгээд амжилттай яваа хүн арвин их шүү.  Намайг зорьж ирдэг бүх хүмүүст тус болж өвчин зовлонгүй, элэг бүтэн, эд баялаг дүүрэн байлгах зан үйлүүдийг хийсээр байгаа. Цаашид ч олон хүнд тусалчих юмсан гэж хичээж, цаг зав гарвал хээр хөдөө гарч бясалгах зэргээр онгодынхоо хүчийг байнга нэмж байдаг.

 

-Маш олон зан үйл хийдэг юм байна. Засал хийсний дараа өөрийн бие өвддөг гэж зарим үзмэрч ярьсан байдаг юм билээ. Засал ном хийсний дараа таньд ямар нэг өөрчлөлт илэрдэг үү?

– Надаар дамжиж хийгдэж байгаа учраас зарим нэг хүчтэй үйл хийсний дараа толгой өвдөх, эргэх, хөл гар бадаарах, яс янгинах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энгийн үйл хийхэд бол нөлөөлөх нөлөөлөл бага. Хүчтэй үйл хийсний дараа биед ямар нэг өөрчлөлт илэрвэл хээр хөдөө гарч онгодоо буулган бөөлж буцаж хэвэндээ ордог.

Хараал, жатганд өртсөн хүмүүсийг хэрхэн яаж засдаг юм вэ?

– Ер нь хараал хар толгой дээр гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн хараал хийсэн хүндээ буцаад очдог л гэсэн үг.  Өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэд нь тухайн хүний үйлийг үүрдэг. Хараал жатганд бариулаад амьдрал ахуй нь уруудаад, архи дарсанд орчихсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс намайг зорьж их ирж байна. Энэ тохиолдол би тухайн хүнээс уг хараалыг төөрүүлэх зан үйл хийж амьдрал ахуй, ажил төрлийг нь тэгшилж өгдөг.

Хамгаалалт хаалт хийлгэсэн гээд зарим хүн ярьдаг. Хамгаалалт хаалтыг ямар хүн хийлгэдэг үү. Хамгаалалт хийлгэсэн хүн үнэхээр хараал жатга элдэв муу муухай зүйл хүрэхгүй юу? 

– Хамгаалалтыг хараал жатга, лусын хорлолд бариулаагүй хүмүүс ч хийлгэж болно. Надад үзүүлэхээр ирж байгаа хүмүүс гадны нөлөөллөөс болж дотоод хүч нь маш их суларсан байдаг.  Тиймээс гадны ямар нэг нөлөөлөл буюу атаа жөтөө, хараал жатга, лусын хорлолд өртсөн хүмүүсийн хатуу хорын зүйлийг биeэс нь холдуулж, дахин тийм хорлолд өртөхгүй байх хамгаалалтыг тухайн хүнд хийдэг.

-Сүүлийн үед хүмүүс хаа хамаагүй өргөл өргөдөг болсон байна. Намайг багад гол, мөрөн рүү сүү цагаан идээ оруулж болохгүй гэдэг байсан. Одоо бол хамаагүй өргөж байгаа харагдах юм?

– Уул, ус, ургамал амьтад болгон бүгд өөр өөрсдийн эзэдтэй. Энэ дундаас хамгийн хүчтэй нь ус. Устай ойр өргөл өргөх, зан үйл хийх, устай ойр орилох нь цээртэй. Сүүлийн үед лус хилэгнүүлж уул, усаа хөндөж шоглуулж байгаа тохиолдол их ирж байгаа. Газар нутаг хөндөж байгаа бол манай захирал л хий гэсэн юм гээд хамаагүй хийгээд байж болохгүй. Усны ойролцоох мод, ургамал тайрах бол заавал үзмэрчээс асууж зан үйл хийж байж тухайн ажлыг хийгээрэй. Лусын эзэд маш хүчтэй мэдрэмжтэй байдаг. Тухайн хүний  цусны үнэрээр нь өөрийг нь болон үе удмаар нь оролдож, буцаагаад шоглодгийг захиж хэлмээр байна. Мөн нэмж хэлэхэд бидний цус, мах, яс гeнд өвгөдийн минь сүнс амьдарч үргэлж цуг байдаг. Тэдгээрийг догшруулсанаар гал голомт сэвтэж гай ланчиг тохиолддог.

Өргөл өргөхдөө байгальд гарч өргөх хэрэгтэй. Би өөрөө ч хүмүүст өргөлөө байгальд гарч өргөхийг байнга хэлж сануулж байгаа. Сүүлийн үед хот өдрөөс өдөрт тэлж өргөл өргөх газар ховор болсон байна. Өргөлийг өргөхдөө нэр, жил, хүсч буй зүйлээ хэлээд шившээд өргөвөл маш хүчтэй хүрдэг.

-Өргөл нь янз бүр байна. Сүү, архи гээд л ялгаа нь юу байдаг вэ?

– Ямар зан үйл хийж, юу хүсэхээсээ шалтгаална. Өргөл өргөх маш сайн. Хамгийн зөөлөн өргөл нь сүү, будаа байдаг. Хатуу зан үйл хийхэд архи болон өөр өргөлүүд ордог. Танай уншигчидад нэмж хэлэхэд өргөл өргөх гэж байгаа бол байгальд гарч өргөж байгаарай гэж зөвлөе.

-Монголд гэлтгүй дэлхийд зөн билгийн мэдрэмжтэй хүмүүсээр олдохгүй байгаа гэмт хэргийг илрүүлэхэд тусламж авдаг болж. Таньд ийм хамтарч ажиллах санал ирж байсан уу?

– Ийм санал ирдэг. Тухайн үед нь амжилттай хамтран ажиллаж байсан тохиодлууд нэлээдгүй бий. Цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаа.

Ярилцах саналыг минь хүлээн авч үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.

– Баярлалаа. Та бүгдийн маань зам мөр цагаан, юу санасан eсөн цагаан хүсэл сэтгэлчилэн бүтэх болтугай. Хурай хурай хурай.

https://www.facebook.com/%D2%AE%D0%B7%D0%BC%D1%8D%D1%80%D1%87-%D0%97%D0%B0%D1%81%D0%B0%D0%BB%D1%87-%D0%A2%D1%83%D1%8F%D0%B0%D0%BD%D0%B0-104859138209667

Үзмэрч Туяанаатай холбогдох утас: 96253737, 88253737