Ковид19 цар тахлаар өвчилсөн зарим хүмүүсийн хөл болон гарын хуруунд хөлдсөн мэт шинж тэмдэг гардагийн учрыг эрдэмтэд олжээ. Дээрх шинж тэмдэг нь тухайн хүний бие организм вирусийг эсэргүүцэн бүх чадлаараа тэмцсэний шинж гэнэ. Өөрөөр хэлбэл дархлааны тогтолцоо нь ажиллаж, вирустэй тэмцэж байгаа нь ийм шинжээр илэрдэг хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Covid toe гэж нэрлэгдсэн энэ шинж тэмдэг нь ихэнхдээ ямар ч өвчин зовиургүй байдаг ч зарим хүнд өвдөлттэй байх тохиолдол бас бий гэнэ. Тухайлбал, 13 настай шотланд охинд дээрх шинж тэмдэг оймс өмсөх, явахад өвдөх байдлаар илэрчээ. Энэ шинж тэмдэг нь бүх насныханд илэрч болно. Гэхдээ шинж тэмдэг бараг байхгүйгээр өвчилдөг өсвөр насныханд энэ шинж тэмдэг илрэх нь ковидоор өвдсөнийг харуулах учир яаралтай арга хэмжээ авч эмнэлэгт хандахыг эрдэмтэд сануулж байна.