УИХ-ын гишүүд иргэдийнхээ төлөө ажиллана гэж сонгогдсон болохоос МАН-ынхаа алдаатай бодлогыг дэмжээд явна гэж сонгогдоогүй ЕРӨНХИЙ САЙД АА

Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд оролцож ЗГ-аас хэрэгжүүлж буй зарим ажлыг шүүмжилдэг гишүүдэд намынхаа эв нэгдлийг хангаж ажиллах ёстойг нь хатуу сануулсан байна. Учир нь сүүлийн хоёр сар шатахуун болон шахмал түлшний нөөц, хил гаалийн ачаа тээврийн зогссон зэрэг нь эрх барьж буй намын бодлого шийдвэр муу байгаа болохоор хэмээн АН-ын бүлэг  болон иргэд шүүмжилж буй. Үүн дээр мэдээж цар тахалын тархалт болон нас баралт, үүнтэй холбоотой хүний эрхийн зөрчлүүүд зэрэг тоочоод байвал маш их болно.

Сүүлийн үед засгийн газрыг огцор хэмээн иргэд жагссаныхаа төлөө зарим нэг нь 30 хоног хоригдоод буй. Үүнийг АН бүлэг эсэргүүцэж тухайн иргэдийг үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө хоригдох ёсгүй хэмээн хэлж ярьсаар байгаа боловч эрх баригчид тэднийг хатуу гараар хүмүүжүүлж, амийг нь барьж бусад иргэдэд сануулга өгөхийг хүсч байна.

Гэвч дээрх шийдвэр буруу хэмээн МАН-ын зарим гишүүд ч өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл тавьж буй. Тэгвэл энэ нь өнөөдрийн ЗГ, МАН-ыг толгойлж буй Ерөнхий сайдад таалагдаагүй учир ийн хатуу сануулга өгөхөд хүрчээ.

Гэвч Ерөнхий сайдын хүссэнээр болох нь юу л бол улс орны нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг хүн бүхэн, өрх бүхэн санхүү болон бусад зүйлээр мэдэрч байна.  Гэвч ЗГ-аас дорвитой хийж хэрэгжүүлж буй зүйл алга.

МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэний эсрэг АН-аас гадна МАН-ын гишүүд, дээр нь түүний сайн ах хэмээн нэрлэгддэг МУ-ын Ерөнхийлөгч ч зогсож байна.  МУ-ын Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралд оролцож намынхаа бодлого шийдвэр, ЗГ-ын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдэд сануулга өгөх болсон нь өөрөө Ерөнхийлөгчөөс хатуу үг сонссонтой нь холбоотой гэх мэдээлэл байна.  Мэдээж намынх нь зарим гишүүд иргэд шиг үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх хаалгахгүй нь сайхан.  Дээрх эрхээ эдлээд явах нь тодорхой. Тэд иргэдийнхээ төлөө ажиллана гэж сонгогдсон болохоос МАН-ынхаа алдаатай бодлогыг дэмжээд явна гэж сонгогдоогүй. Тэгэхээр магадгүй ЗГ-ын тэргүүн, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч ийнхүү намынхөө гишүүдэд хатуу үг сануулга өгсөн нь галыг улам өрдсөн ч байж мэдэх юм.

Мөн МУ-ын Ерөнхийлөгч түүнд сайн ажиллаж чадахгүй бол түүний ЗГ-ыг унагаж, МАН-ын даргаар өөр хүн томилоно шүү хэмээн сануулсан гэх. Сүүлийн үед ЗГ-ын бодлого иргэдэд халтай байгаад түүний нэр ч холбогдох болсон. Түүнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, МУ-ын ЗГ-ыг чадамжгүй хүнд өглөө хэмээн шүүмжилж байна.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ МУ-ын ЗГ тэргүүн, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр хэр удаан ажиллах нь цаг хугацааны асуудал болсон бололтой.

Д.Гэрэл