УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:
-Нийслэлийн хэмжээнд 21 сургуулийн оюутны байр бий. Өнөөдрийн байдлаар 209 тохиолдол байна. Үүнээс 91 оюутан оюутны байрандаа тусгаарлагдаж байгаа бол 25 нь гадуур хянагдаж, 13 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 135 нь эдгэрсэн байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
-Цаг үеийн асуудлаар ажлын хэсэг хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллага дотроо бага насны хүүхэд болон ахмад настныг сувилдаг зэрэг тандалт судалгаа хийгээд зохион байгуулалт хийх арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргаад байгаа. Төрийн байгууллагын 0-12 насны хүүхэдтэй албан хаагчид цахимаар ажиллана. Хөл хорио тогтоохгүй.