Иргэн Д.Мөнх-Эрдэнэ циркийн гадаа шууд дамжуулалт хийн, циркийг нураах гэж буй талаар мэдээлсэн нь нийслэлчүүдийг бухимдуулсан юм.
Энэ талаар хотын дарга дараах тайлбарыг өглөө:
–2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албанд Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан байв. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан. Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай гэв.