ТEГ- ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг шүүж байна

ТEГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадад холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Түүний Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг шүүхээс цагаатгасан байсан. Гэвч эрүүдэн шүүлгэж, хилс хэрэг хүлээсэн хэмээн мэдүүлээд байгаа Т.Чимгээ, Б. Содномдаржаа нар  дээрх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.

Сануулахад: ТEГ-ын дарга асан Б.Хурц нь тус газрын даргаар ажиллаж байхдаа Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн шүүхээс ял авч улмаар МУ-ын Eрөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлж суллагдсан. Тэгвэл тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга О.Бархасбадад холбогдох хэргийг шүүхээс цагаатгасан байсан юм. Харин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өнгөрсөн 5 сард батлан даалтад гарч, суллагдсан билээ.