Зодог тайлсан Хакүхо аварга баруун жигүүрийн хамгаалалтад зогсч байна

Сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлсан ч Сумо бөхөөс холдсонгүй. Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өчигдөр эхэлсэн. Тэгвэл зодог тайлсан Хакүхо аварга үүдэнд зогсож, тасалбар шалгаж, бөхчүүдийг орж гарахад нь харж, үзэгчдэд туслах шинэ ажилдаа орсон байна.


Энэ талаар Япон судлаач Д.Төмөрбаатар “Хакүхо аварга шинэ ажилдаа. Баруун жигүүрийн хамгаалалтад. Тэмцээний үеэр үүдэнд зогсоно, бөхчүүдийг орж гарахад харж зогсоно, үзэгчдэд туслах гээд ажлыг хийж эхэлнэ. Тэгээд л дэвшээд байна даа’ хэмээжээ.