Өчигдөр буюу буюу 11 дүгээр сарын 29-ний 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.
Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд “Bongo” маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.
Иймд жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.