Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/829 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас 15:06:45 цагийн хооронд 26 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгууллаа. Эдгээр байршлаас 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 12 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов. Үүнд:
Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Хадат вилла төслийн орчимд 100м² /#2021-8517/,
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м² /#2021-8519/,
- Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м² /#2021-8520/,
- Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м² /#2021-8521/,
- Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м² /#2021-8528/,
- Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м² /#2021-8529/,
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м² /#2021-8530/,
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой дээр 100м² /#2021-8531/,
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м² /#2021-8536/,
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м² /#2021-8537/,
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
- Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м² /#2021-8538/,
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар
- Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га /#2021-8539/.
Хүсэлт ирүүлсэн боловч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул тус 9 байршилд дуудлага худалдаа явагдаагүй болно.