УОК-ын Нэгдсэн шурхай штабаас нөхцөл байдлын талаар мэдээллээ.
НЭМГ “Нийслэл хотод сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээний тоо 1303 байна. Тандалтын 31 багийн 124 эмч ажилтан хариу арга хэмжээнд ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 07-ны байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 375550 болжээ. Үүнээс хүүхэд 81150, жирэмсэн эмэгтэй 5079 байна. Нийслэлийн 32 эмнэлэгт 1,725 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн 3,993 хүн гэрээр хянагдаж байгаа бол ойрын хавьтал болсон 4,935 иргэн бий.
Нийслэлийн хэмжээнд урвалж оношлуурын үлдэгдэл нь тодорхойлох, ялгах оношлуурын үлдэгдэл, шинжилгээ хийх боломжит урвалжийн тоо нь зургаан хоногийн шинжилгээний нөөцтэй байна.
Дархлаажуулалтын аян маш идэвхтэй өрнүүлж байгаа” гэж мэдээллээ.