Өмнөд Африкт илэрсэн Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм Хятадад илэрчээ. Хилийн чанадаас Тяньжинь хотод ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүнээс авсан дээжийг мэргэжилтнүүд нарийвчилан шинжилжээ. Улмаар Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд дээжийг явуулан шинжлэхэд тухайн хүн омикрон штаммын халдвар авсан нь албан ёсоор батлагджээ. Тус иргэнийг тусгаарлан, эмчилж байгаа аж.
Дельта хувилбартай харьцуулвал халдварлах чадвар өндөр гэгдэж буй энэ штаммаас сэргийлэх үүднээс дэлхийн улс орнууд Африкийн орнуудаас нислэг хүлээж авахгүй байх, хилийн хязгаарлалтаа чангатгах, хилээ хаах зэргээр арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч омикрон хувилбар хурдацтай тархсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй оронд тархсан омикрон штамм хувилбар тархаад байгаа гэх мэдээлэл байна.